SPARK MUSIC LAB / DJ СУРГАЛТ

Орчин үеийн хөгжмийн дамжаа

Анхан шатны суурь ойлголтоос эхлэн хөгжим сонгох, хэмнэл тааруулах, дуу хооронд шилжилт хийх арга техникийг нэг бүрчлэн сурч, бие даан бүтэн сет тоглох хүртэл алхам алхмаар дадлагажина.

ХӨТӨЛБӨР / ОНОЛ БА ДАДЛАГА

Юунд төвлөрөх вэ?

Анхлан суралцагч байсан ч суурь ойлголтоос эхлэн алхам алхмаар суралцана.

  • Төхөөрөмжтэй танилцаж, үндсэн удирдлагыг ашиглах
  • Хэмнэл, хөгжмийн бүтэц, дуу хоорондын шилжилтийг ойлгох
  • Хөгжмөө сонгож, сетийн дараалалд нэгтгэх
  • Сургалтын төгсгөлд сурсан зүйлээ нэгтгэсэн 1 төслийн ажил хийх

Өөрийн төхөөрөмжтэй байх шаардлагагүй. Хичээлд хэрэгтэй тоног төхөөрөмж сургалтын орчинд бэлэн.

Сургалтын орчин

  • CDJ-3000
  • DJM-900NXS2
  • Xone:92
  • Technics SL-1210MK7
Хоёр сургалтын хөтөлбөртэй танилцах →

Дижей сургалт

880,000

Сургалтын төлбөр

  • Нийт 20 цаг
  • 10 удаагийн хичээл
  • 4 модуль
  • Долоо хоногт 2 удаа
  • 1 төслийн ажил

Анхан шатны суурь ойлголтоос эхлэн хөгжим сонгох, хэмнэл тааруулах, дуу хооронд шилжилт хийх арга техникийг нэг бүрчлэн сурч, бие даан бүтэн сет тоглох хүртэл алхам алхмаар дадлагажина.

эхэлнэ.

Бүртгүүлэх

Төлбөр төлсний дараа элсэлт баталгаажна.

SPARK STORIES

Төгсөгчдийн сэтгэгдэл

Бигнүүт

2023 оны төгсөгч

Бигнүүт

Butt Bar · Art Director

Энэ сургалт өөрийгөө дахин олж нээж, танихад тусалсан. Суурь мэдлэгээ эхнээс нь зөв эзэмшсэн нь яг жинхэнэ арга хэмжээн дээр тоглох болоход маш их тус болсон.

Мөнхмарал

2024 оны төгсөгч

Мөнхмарал

Rinx Club · Founder

Spark-ийн сургалтад сууснаар хөгжмийг илүү өргөн хүрээнд ойлгодог болж, олон шинэ боломж нээгдсэн. DJ-ээр давхар ажиллаж эхэлснээс хойш олон арга хэмжээнд, цаашлаад фестивалийн тайзан дээр ч тоглох боломж олдсон.

Дөлгөөн

2024 оны төгсөгч

Дөлгөөн

Загвар өмсөгч · DJ

Сургалт надад шинэ ур чадвар эзэмшүүлж, шинэ боломжуудыг нээж өгсөн. Сургалтын орчин, техник тоног төхөөрөмж, багшийн заах арга барил нь онцгой санагдсан.

Төгсөгчдийн түүхийг дэлгэрэнгүй унших →
Coach Nomtii дижей төхөөрөмж дээр ажиллаж буй нь

COACH / NOMTII

Онолыг бодит туршлагатай хослуулна.

Nomtii 2011 оноос саунд инженер, дуу авианы дизайнер болон хөгжмийн технологийн чиглэлээр ажиллаж байна. Студийн бичлэгээс миксинг, мастеринг хүртэлх арга техникийг мэргэжлийн түвшинд, онол, дадлагатай хослуулан заадаг.

БҮРТГҮҮЛЭХЭЭС ӨМНӨ

Түгээмэл асуултууд

Анхлан суралцагч байж болох уу?

Болно. Хоёр сургалт хоёулаа суурь ойлголтоос эхэлж, онолыг дадлагатай хослуулан заадаг. Дижей хийж, эсвэл хөгжим бүтээж үзээгүй байсан ч эхнээс нь алхам алхмаар суралцах боломжтой.

Аль сургалт надад тохирох вэ?

Хөгжим сонгож, дуу хооронд шилжилт хийж, бүтэн сет тоглож сурахыг хүсвэл Дижей сургалтыг сонгоорой. Өөрийн ая, хөгжмийг бүтээж, дуу боловсруулах, миксинг, мастеринг хийж сурахыг хүсвэл Хөгжим бүтээх сургалт тохирно.

Сургалт хэр удаан үргэлжлэх вэ?

Хоёр сургалт тус бүр нийт 20 цагийн 10 удаагийн хичээлтэй, 4 модультай бөгөөд долоо хоногт 2 удаа хичээллэнэ. Сургалтын төгсгөлд сурсан зүйлээ нэгтгэсэн 1 төслийн ажил хийж, өөрийн бүтээлтэй төгсөнө.

Сургалтаар юу хийж сурах вэ?

Дижей сургалтаар хөгжим сонгох, хэмнэл тааруулах, шилжилт хийх арга техникийг сурч, бие даан бүтэн сет тоглоход бэлтгэнэ. Хөгжим бүтээх сургалтаар орчин үеийн хөгжмийн технологи ашиглан ая зохиохоос эхлээд дуу боловсруулах, миксинг, мастеринг хүртэлх үе шатыг өөрийн бүтээл дээр дадлагажуулна.

Хичээлийн хуваарь, эхлэх өдрийг яаж мэдэх вэ?

Сургалт Даваа, Лхагва (1, 3 дахь өдөр) эсвэл Мягмар, Пүрэв (2, 4 дэх өдөр) гарагт, долоо хоногт 2 удаа хичээллэнэ. Бүртгүүлэхдээ тохирох өдрүүдээ сонгоорой. Хичээлийн цаг болон элсэлтийн огноог бид тантай холбогдож баталгаажуулна. Урьдчилан лавлах бол 55158088 дугаарт холбогдоорой.

Өөрийн төхөөрөмжтэй байх шаардлагатай юу?

Шаардлагагүй. Манай сургалтын орчинд CDJ-3000, DJM-900NXS2, Xone:92, Technics SL-1210MK7 төхөөрөмжүүд бий. Хичээлд хэрэгтэй бүх зүйл бэлэн тул та өөрийн төхөөрөмж авчрах, нэмэлт зүйл бэлдэх шаардлагагүй.

Суралцахад насны хязгаар бий юу?

Нас болон суралцах зорилгоо бидэнтэй ярилцаж, сургалт танд тохирох эсэхийг тодруулаарай. Насанд хүрээгүй суралцагчийн элсэлтийг эцэг эх, асран хамгаалагчтай нь баталгаажуулна.

Хичээлдээ сууж амжихгүй бол яах вэ?

Хичээлдээ суух боломжгүй бол урьдчилан мэдэгдээрэй. Хичээл нөхөх боломж, нөхцөлийг бидэнтэй тохиролцоорой. Энэ талаар элсэлтээ баталгаажуулахаас өмнө тодруулж болно.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

“Бүртгүүлэх” товчийг дарж сургалтаа сонгоод, нэр, утасны дугаар, имэйл хаягаа бөглөж, хичээллэх өдрөө сонгон хүсэлтээ илгээнэ. Дараа нь бид тантай холбогдож хуваарь, төлбөрийн мэдээллийг өгнө. Хүсэлт илгээх нь эхний алхам бөгөөд төлбөр төлсний дараа элсэлт баталгаажна.

УЛААНБААТАР / ХАН-УУЛ

Дараагийн алхмаа хийгээрэй.

Edu Park, 304 тоот · Хан-Уул дүүрэг, 15-р хороо · Улаанбаатар

Хичээлийн хуваариа бүртгүүлэхдээ сонгоорой. Төлбөр төлсний дараа элсэлт баталгаажна.

Холбоо барих мэдээлэл →